Түймэрт өртсөн өрхөд гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түймэрт гэрээ шатаан орох оронгүй болоод байсан Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн А.Сүхчулуунд аймгийн засаг даргын захирамжаар иж бүрэн дулаалгатай өргөө цагаан гэр олголоо. А.Сүхчулууных ам бүл тавуулаа. 0-6 насны гурван хүүхэдтэй, эхнэр нөхөр хоёулаа ажил эрхэлдэггүй аж.
А.Сүхчулуунд гэрийн батламжийг аймгийн засаг дарга З.Энхтөр өөрийн биеэр гардуулан өгч, өргөө цагаан гэртээ элэг бүтэн, аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүслээ.
“Юуны өмнө биднийг өөрийн гэсэн орох оронтой болгосон аймгийнхаа удирдлагуудад маш их баярлаж байна. Эхнэр бид хоёр хэдийгээр хоёулаа ажил хийдэггүй ч хүний дор орохгүй сайхан амьдрахыг хүсдэг. Цаашид гурван хүүхдийнхээ төлөө илүү их хичээж, гэрээ сайхан авч явж, сайхан амьдрана” гэж А.Сүхчулуун ярилаа.
“Ахуйн түймэрт өртөж, өмсөж байсан хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн энэ залуус Засаг даргад хандсан юм. Ингээд бид иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэлээ. Өргөө цагаан гэрээс гадна залуу гэр бүлээ дэмжих зорилгоор манай ЗДТГ-ын ажилчид хандив цуглуулан нийт 500 мянган төгрөгийн өртөг бүхий түлээ нүүрс, хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлээр дэмжлэг үзүүллээ. Энэ ажлыг манай залуучууд гардан зохион байгуулсан. Өнгөрсөн онд бид мөн найман өрхөд тусламж үзүүлж гэр олгосон ” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг хэллээ.
Мөн тус өрхөд аймгийн Улаанзагалмайн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГ-ууд дэмжлэг үзүүлжээ.

Т.Одончимэг