Сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүссэний 96 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-аас аймгийн төвийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд “Байгууллагын аварга” шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний аварга багаар "Цайрт минераль" ХХК-ийн баг шалгарсан байна. Харин удаах байрыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлжээ.
Аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, харилцан хамтын ажиллагааг сайжруулах гээд олон талын зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулжээ.
Сүхбаатар аймагт багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа нь болж буй тэмцээн уралдаануудаас харагддаг. Энэ удаагийн тэмцээнд дан эрэгтэй баг тамирчид оролцсон бөгөөд тэмцээн маш ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрсөн гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн байгууллагын ажилчдын хоорондын харилцаа хамтын ажиллагаа спортоор дамжуулан илүү сайжирдаг, бид тийм үр дүнг хүлээж буй гэдгийг ч онцлов.

Т.Одончимэг