Дарьганга суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ жил 264 хот айлын 213 мянган толгой мал өвөлжиж байна. Одоогоор тус сумын хоёр багт өвөлжилт хүндрэх төлөвтэй, нийтдээ сум цагаан зудын байдалд шилжсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс энэ тал дээр сум орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар сумын Засаг дарга Х.Ганхуягаас тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн жил зунжлага жаахан тааруу байсан, намрын цас эрт орсон. Одоогоор нэг, хоёрдугаар багийн нутгаар өвс болон цас ихтэй байгаа учир өвөлжилт хэвийн, гурав дөрөвдүгээр багт цас бага, өвсгүй, явган шуурга тогтмол шуурч байгаа учир өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод байна. Бидний хувьд багийн дарга нараар дамжуулан өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа багийн малчдад шаардлагатай өвс тэжээлийн судалгаа авч байна. Сумын нөөцөд байгаа өвсийг тус багийн иргэдэд хуваарилж эхэлсэн. Ингэхдээ он дамжсан өвсийг 1500-4000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн цаг уурын байгууллагатай хамтран сумын нийт нутгийн цасны хэмжилтийг хийсэн. Одоогоор манай сум 0,16-0,23 граммын нягтралтай 10-20 см-ийн зузаан цастай, баруун талаараа цас нь нимгэн, зүүн талаараа их цастай байна. Мэргэжлийн байгууллагынхан цагаан зудын байдалд шилжсэн гэдгийг тогтоосон. Ер нь цаг агаар цаашид улам ширүүсэх төлөвтэй байгаа учир бидний зүгээс мал аж ахуйн өвөлжилт дээр гол анхаарч байна.” гэв.
Дарьганга сумын нутагт гадны аймгаас ирж өвөлжиж байгаа мал байхгүй гэнэ. Сумын малчид Асгат, Эрдэнэцагаан сумдын зааг нутгаар оторт гардаг ч тус газар нутгаар цас ихтэй байгаа учир малчид нүүдэл хийхэд хүндрэл үүсээд байгаа аж.

Т.Одончимэг