ТТАХНЭ бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ
ВИДЕО МЭДЭЭСИНХРОН: Л.Баттөр ТТАХНЭ-ийн захирал
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлүүлэх байр бүрэн ашиглалтанд орсноор үйлчлүүлэгчдээ хүлээн авч анхны мэс заслаа хийлээ. Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төслийн хүрээнд нойр, элэгний хатуурал, мэдрэл, тулгуур эрхтэн эхо оношлогооны аппаратууд бүрэн шинэчлэгдэж хүчилтөрөгч бүхий дөрвөн хагалгааны өрөө шинээр нээгджээ. 7 сая еврогийн санхүүжилттэй энэ төслийн хүрээнд эмч, мэргэжилтнүүд дотооддоо болон Австри, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах юм. Ийнхүү эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажилласнаар анх удаа “Хүүхдийн тасаг” нээн ажиллуулж цаашид “Нойрны төв”,“Тулгуур эрхтний гэмтлийн мэс засал, согог заслын төв”, “Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй болох юм байна. Улсын нэгдсэн эмнэлгүүдээс анх удаа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий иж бүрэн оношлогооны тоног төхөөрөмжтэй боллоо.
СИНХРОН: Д.Даваа, Т.Алтантуяа хэвтэн эмчлүүлэгч
コメント