Уруулын будгаар бичсэн шүлгийн мөр музейн үнэт үзмэр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсэний 61 жилийн ойг Сүхбаатарчууд энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд “Нандив өв” үзэсгэлэнг олонд танилцуулсны дотор эхнэртээ зориулан уруулын будгаар бичсэн хоёр мөрт олны анхаарлыг хамгийн их татлаа. Тус бичвэр нь өдгөө аймгийн Угсаатны зүйн музейн үнэт үзмэрүүдийн нэг болжээ.
Тэрээр 1997 онд энэхүү үгээ эхнэртээ зориулан бичжээ. Түүний гэргий Н.Борхүүхэн энэ талаар дурсан ярихдаа “Нэг өглөө бид хоёр цайгаа уугаад сууж байтал гэнэт хань маань, алив хөгшөөн уруулын будгаа аваад ирээч, цээжинд гэнэт орж ирсэн хоёр мөртөө чамдаа зориулан тэмдэглэж үлдээе гээд “Энэ дэлхий дээр чи минь байгаа цагт...” гэсэн мөртийг шүүгээнийхээ хаалган дээр бичиж билээ. Тэгээд би өвгөнийгөө өнгөрсөний дараа шүүгээнийхээ хаалгыг тайрч аваад, бичгийг нь арилахаас хамгаалахын тулд битүү скочдоод музейдээ хадгалуулсан юм. Энэ бол миний хувьд их үнэ цэнэтэй зүйл.” гэв.
“Нандин өв” үзэсгэлэнд О.Дашбалбар агсны хэрэглэж байсан хэтэвч, бал, асаагуур, тэмдэглэлийн дэвтэр, алчуур гэх мэт эд зүйлс, гэрэл зураг, уран бүтээлийн дээж гээд 60 гаруй төрлийн үзмэр дэлгэгджээ.
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь 2006 онд О.Дашбалбар агсны нэрэмжит танхимыг байгуулж, өнөөг хүртэл үзмэрээ баяжуулсаар байгаа аж. Нандин өв үзэсгэлэнд тус танхимын зөвхөн зарим үзмэрүүдийг дэлгэсэн байна.

Т.Одончимэг