О.Дашбалбар агсны талаар дурсан ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсаны 61 насны ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын нэг бол “Дурсамж уулзалт” ярилцлага байлаа. Дурсамж уулзалтанд О.Дашбалбар агсаны гэргий Н.Борхүүхэн, хүү Д.Гангабаатар, охин Д.Мөнгөндалай, яруу найрагч Р.Эмүжин, Б.Төгсжаргал болон Сүхбаатар аймгийн уншигч сонсогчид, яруу найрагч сонирхогчид оролцлоо.
Дурсамж уулзалтын үеэр О.Дашбалбар агсаны талаар баяр, гунигтай олон сайхан яриа өрнөсөн юм. Хүүхдүүд нь эцэг хүн, аав хүн гэдэг талаас нь дурсан ярьж байсан бол яруу найрагч Р.Эмүжин нэрт яруу найрагчийн олон олон шавь нарыг төлөөлөн ирсэн гэдгээрээ багш хүн талаас нь ярьж байлаа.
Багш маань бидэнд зүгээр хичээл заагаад өнгөрдөг байгаагүй. Биднийг чин сэтгэлээсээ хайрлаж, шавь нарынхаа бие мах бодийг өөрсдөөс маань ч илүү хайрладаг байсан. Миний хувьд хүнийг хайрлах, энэрэх гэдэг тэр агуу зүйлийг багшаасаа л олж хардаг байлаа. Бидэнд зааж сургаж байсан бүхнийг нь даган биелүүлэхийг хичээдэг.” хэмээн яруу найрагч Р.Эмүжин ярилаа.
Харин хүү Д.Гангабаатар дурсамж уулзалтын талаар сэтгэгдлээ хэлэхдээ “Юуны өмнө энэ сайхан ажлыг санаачлан зохион байгуулж байгаа аймгийн Нийтийн номын сангийн хамт олонд талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн жил аавынхаа 60 насны ойг улсын хэмжээнд өргөн зохион байгуулсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас нутагтаа ирж амжаагүй. Харин энэ жил 61 насны ойг төрөлх нутагт нь хийж байгаадаа баяртай байна. Тэнгэр хангай хураа хайрлан үнэхээр сайхан угтаж авлаа. Энэ сайхан хүний хүүгийнх нь хувьд аавынхаа тухай хамт сурч байсан хүмүүс, шавь нар, найз нөхөд, нутаг нэгтнүүдийнх нь хамтаар дурсан ярина гэдэг бол үнэхээр сайхан боломж байлаа. Сэтгэл маш өндөр, баяртай байна.” гэв.

Т.Одончимэг