Спортын наадмын галт бамбарыг Шилийн богд уулнаа бадраан аялуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн энэ онд тохионо. Ойн ажлын хүрээнд сумдын спортын наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Олимп эв нэгдэл сумдын спортын наадмын галт бамбарыг шинийн наймны билэгт сайн өдөр Шилийн богд ууланд бадрааж, аялуулах ажлыг эхлүүлсэн байна.
Тэртээ 1948 онд Сүхбаатар аймагт спортын байгууллагын эх суурь тавигджээ. Ийнхүү үүнээс хойш 70 жилийг ардаа орхиод байна. Сүхбаатар аймгийн үе үеийн алдарт тамирчдыг бэлтгэсэн тус байгууллага ойн жилийнхээ хүрээнд олон шинэлэг ажлыг хэрэгжүүлсэн. Эдгээрээс хамгийн том нь Олимп эв нэгдэл-Сумдын спортын наадам бөгөөд тус наадмыг Сүхбаатар аймгийн хэмжээнд зохион байгуулахаар болж, наадмын галт бамбартай болж, монгол эр хүний сүлд хийморийн шүтээн болсон Шилийн богд хайрханы урд энгэрээс спортын наадмын бамбарын галыг бадрааж, уулын оройд бадамлуулан залжээ. Галт бамбарыг пара таеквондогийн Дэлхийн болон ази тивийн гурван удаагийн аварга, ОУХМ, 2020 оны Токиогийн олимпын эрх бүхий тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ залж, БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох-д хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ.
Галт бамбар аймгийн төвийн бүх албан байгууллага, ААН-ээр аялна. 05 дугаар сарын 01-ээс Асгат сумаас эхлэн бүх сумдыг тойроод 05 дугаар сарын 14-нд Сүхбаатар сум, Дарханхаан уулнаас аймгийн төвд залж спортын наадмын нээлтэнд буухиалан авчрах юм.
Галт бамбар аялах үеэр 70 жилийн ойн хандивын аян хамт явагдах юм байна.

Т.Одончимэг