Сумдаас өдөр тутам мэдээ авч байхыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 15:24:06

Мал  өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэнтэй холбоотой Баян-Өлгий аймгийн Засаг дарга нийт сум, байгууллагын дарга нарт албан ёсны даалгавар өгөв.

Өвөл эхлэнгүүтээ ихэнх нутаг цасан бүрхүүлтэй болсон тул боломжтой газруудад малыг оторлуулах, сум бүр сум хөгжүүлэх сангийн 30 саяас дээш төгрөгөөр өвс тэжээлийн нөөц хуримтлуулах, аюулгүйн нөөцийн хорин хувийг малчдад борлуулах, зээлээр олгох асуудлыг журмын дагуу шийдвэрлүүлэх, багийн эмчийг малчдын дунд ажиллуулах зэргийг онцлон заасан байна.

Өвөл хаврыг хохирол багатай давахын тулд илүүдэлтэй малаа борлуулах, нядлаад махыг нь бэлтгэх, паразит өвчнийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хаврын бэлчээрээ хамгаалахыг малчдад зөвлөн, сумдаас өвөлжилтийн талаар өдөр тутам мэдээ авч, арав хоног тутам аймгийн онцгой комист илтэж байхыг хөдөө аж ахуйн газарт үүрэг болгов.  

Ш.Айзаря

関連ニュース