Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийх саналыг хүлээн авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Ирэх сард болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газар болон өдрийг товлохоор энэ сарын 29-нд дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх Өмнөд Солонгосын саналыг Умард Солонгосын тал хүлээн авчээ.
Тус саналыг Өмнөд Солонгос харилцаа холбооны шугамаар өнгөрсөн пүрэв гарагт Умард Солонгосын талд тавьсан юм. Яриа хэлэлцээ цэрэггүй бүсэд хилийн шалган нэвтрүүлэх Пханмунжом боомтод болох аж.
Яриа хэлэлцээнд Өмнөд Солонгосын талаас ерөнхийлөгчийн тамгын газар болон Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчид оролцох бөгөөд тэднийг Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мён Гён ахлах юм.
Энэ сарын 5-6-нд Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньянд айлчилж, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзсан билээ. Уулзалтын дүнд талууд ирэх сарын сүүлээр хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон билээ.

Э.Аянзаяа