Хөшөө Цайдамын музейд 300 гаруй түүхийн үнэт ховор зүйл хадгалагдаж байна

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2018-04-11 13:12:36
Архангай /МОНЦАМЭ/ Хөшөө Цайдамын музей нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэгтэй юм.
Одоогийн байдлаар “Хөшөө цайдам” музейд 300 гаруй түүхийн үнэт ховор эд өлгийн зүйл хадгалагдаж байгаа юм. Энэхүү музейг жилд дунджаар 4500 орчим хүн үзэж сонирхдог аж.
 Б.Гэрэлт-Од