Эрдоганий саналаас Путин татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-28 13:21:05

МОСКВА. /BBC/. Утсаар ярилцахыг хүссэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганий саналаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин татгалзсан гэж түүний зөвлөх Юрий Ушаков мэдэгдэв.

ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн устгасны дараа тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Путинтай утсаар ярих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Юрий Ушаков мэдэгджээ.

Болсон хэрэгт Турк уучлалт гуйх хүсэлгүй байна гэж ОХУ үзэж байна гэж Путины гадаад бодлогын зөвлөх тэрбээр мэдэгдсэн байна.

Ирэх даваа гарагт Парис хотод болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын бага хурлын үеэр Путин, Эрдоган нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Туркийн Засгийн газар илэрхийлжээ.

Мөн ирэх нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх ОХУ болон Туркийн иргэд хоёр улсын хооронд визгүй зорчих горимыг цуцалсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  мэдэгджээ.

ОХУ-ын Засгийн газар ийм арга хэмжээ авч Туркийн эдийн засагт нөлөөлөх зорилготой байна. Нэг жилд дөрвөн сая орчим орос Туркт жуулчилдаг ажээ.

Мөн бямба гарагаас эхлэн ОХУ өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ Туркт авах төлөвтэй байна.

Д.Нямтулга

関連ニュース