Умард Солонгос пуужин харвасан нь амжилтгүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвасан нь амжилтгүй болсон нь Пхеньян технологио бүрэн эзэмшээгүйг харуулж байна гэж Өмнөд Солонгосын албаны хүн мэдээллээ.
2 цаг 20 минутаас 2 цаг 40 минутын хооронд Дорнодын Хятадын тэнгис дэх шумбагч хөлөг онгоцоос “KN-11” пуужинг харвасан ч уснаас дээш хөөрөөгүй бололтой байна гэж албаны хүн хэллээ.
“Пуужин харвахдаа Умард Солонгос бүтэлгүйтсэн бололтой байна” гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн хэлээд, тэнгисийн мандалд пуужингийн хэмхэрхий олдсоныг дурдав.
Стратегийн ач холбогдолтой шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин амжилттай харвасан туршилтыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ажигласан гэж 5 дугаар сард Умард Солонгос мэдэгдсэнээс хойш анх удаа шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харвасан байна.
5 дугаар сард Умард Солонгосын шумбагч хөлөг онгоцоос харвасан баллистик пуужин усны мандлаас дээш ердөө 100-150 метр өндөр хөөрсөн хэдий ч уг асуудлыг “маш ноцтой, санаа зовоосон” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам тодорхойлсон билээ.
Х.Аминаа