Үйлдвэрийн зөөлөн оёдлын цехийн ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар Проимпекс” оёдлын үйлдвэрийн зөөлөн оёдлын цехийн ажил эхэллээ. Цехийн ахлагч, 12 оёдолчноор багаа бүрдүүлсэн тус хамт олон одоогоор удахгүй болох сумдын спортын наадмын бэлтгэлийн хувцас, өмсгөл мөн зарим байгууллагын дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.
Үүнээс гадна сурагчдын дүрэмт хувцас, ажлын хувцас зэргийг захиалгаар үйлдвэрлэнэ. Цаашлаад зүүн бүсийнхээ аймгуудын сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэдэг болох томоохон зорилт дэвшүүлсэн тухайгаа үйлдвэрийн захирал Ж.Сүхчулуун хэлж байлаа.
Зөөлөн оёдлын цех нь шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. Тодруулбал: Шулуун оёдлын машин арав, хэрээсний машин гурав, товч хаддаг болон товчны нүх гаргадаг машин тус бүр нэг, наалтын пресс, өндөр даралтын индүү хоёртой. Ажиллах хүчээ урьдчилан сонгон шалгаруулалтаар авч, дадлагажуулсан байна.

Т.Одончимэг