Үүлэнд зориудаар нөлөөлж, анхны бороо орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийснээр долоон сумын нутаг дэвсгэрийг хамран бороо орлоо.
УЦУОШГ-ын хоёр бригад гарч, Түмэнцогт суманд гурав, Баруун-Урт сумын нутаг Тал булаг гэх газарт хоёр пуужин тус тус харважээ. Энэ нь 2018 онд үүлэнд зориудаар нөлөөлж буй анхны тохиолдол юм байна.
“Үүлэнд зориудаар нөлөөлөх анхны ажил амжилттай болж, ихэнх сумдыг хамарсан зөөлөн бороо өдрийн 14 цагаас хойш орлоо. Бороо энэ өдрийн 20 цаг хүртэл үргэлжлээд зогсох төлөвтэй байна. Манай аймгийн хувьд анхны бороо гэж хэлж болно.” хэмээн УЦУОШГ-ын сеноптик инженер М.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Т.Одончимэг