Ганга нуурын хөвөөнд 3000 орчим мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавъяат багш Ш.Оюуны санаачлагаар Ганга нуурын хөвөөнд мод суулгах ажлыг өнгөрсөн өдрүүдэд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны хамт олон хамтран гүйцэтгэжээ. Улиас, хайлаас, буйлс зэрэг тус газар нутагт хамгийн сайн ургадаг модыг сонгосон байна. Нийт 3000 орчим мод тарьжээ.
Ш.Оюун нь 2009 оноос хойш мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд чанарын шаардлага хангасан мэргэжлийн байгууллагатай болж чаджээ. Эднийх одоогоор 40 гаруй нэр төрлийн модны цуглуулгатай болсон бөгөөд шинэ суугац суулгах, худалдах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
“Ганга нуурын ширгэж буй асуудал олон хүний сэтгэлийг зовоож байсан. Нуураа авран хамгаалахын тулд хүн бүр чадах чадахаа хийж ирлээ. Миний хувьд энэ мод тарих ажилд хоёр жилийн өмнөөс бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл яг нуурын хөвөөнд тарихад тохиромжтой, ургалт сайн байх суулгацыг би өөрөө байгалийнх нь хөрсөнд бэлтгэсэн. Ингэж байгаль цаг уурт нь нутагшуулсан суулгацаа шууд авчираад суулгаж байгаа болохоор сайн ургана гэж бодож байгаа. Өнгөрсөн жилүүдэд хувь хүн, албан байгууллагууд маш их мод тарьсан. Гэхдээ ургалт нь үнэхээр хангалтгүй байна. 3000 ширхэг модыг суулгана гэдэг амаргүй ажил. Тиймээс аймгийн БСУГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн багш нарын төлөөлөл, Дарьганга сумын сургууль, цэцэрлэгийн багш нар, тусгай хамгаалалтын газрынхан гээд маш олон хүн энэ ажилд маань туслаж дэмжлээ. Олны хүчээр хэдэн жилийн өмнөөс зорьж ирсэн ажлаа амжилттай гүйцэтгэж чадлаа. Үнэхээр сайхан байна.” гэж МУГБ Ш.Оюун ярилаа.
Харин аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа “Ганга нуурын хөвөөнд БОЛОВСРОЛ төгөл бий боллоо. Олон хүн цаашдынх нь арчилгаанд санаа зовж байна. Бид 2-3 жил тасралтгүй тордож, нөхөн сэргээлт хийх болно. Чадахаараа дэмжлэг үзүүлнэ. Удахгүй хэдхэн жилийн дараа модод маань шугуй болон өргөжиж, Ганга нуур маань цэлэлзэх болноо. Харин тэр хавиар нутагладаг малчид маань малаа нуурлуу, суулгасан модод руу оруулахгүй байхад анхаараарай. Учир нь мал хашаа даван орж ирж өмнө нь суулгасан моддыг устгасан тохиолдол ажиглагдлаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Т.Одончимэг