Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар ажлаа хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн шинэ засаг даргаар томилогдсон Ж.Эрдэнэбаатар өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Улмаар хэлтэс, алба агентлагийн дарга удирдлагуудтай уулзан цаашид хэрхэн нэг баг хамт олон болж, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах талаараа санал солилцсон юм. Энэ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, монгол төрийн хуулийг хэрэгжүүлж, төрийн ажлыг шударга, иргэдэд ээлтэйгээр хийх ёстой гэсэн үндсэн зарчимд тулгуурлаж, мөн нийт төрийн албан хаагч нарт хуулиар тавигддаг шаардлагыг тавьж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Тэрээр төрийн албан хаагчид тэр дундаа эмч, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай 01 тоот, төрийн ажлыг эрчимжүүлэх 02 тоот захирамжуудыг хамгийн түрүүнд гаргахаа мэдэгдсэн юм. Мөн ирэх долоо хоногт аймгийн ИТХ-ыг хуралдуулж аймгийн засаг даргын 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг батлуулах, засаг даргын мөрийн хөтөлбөрийг 2020 он хүртэл шинэчлэх, нэмэлт тодотгол оруулж батлуулах, 2018 оны төсвийг бүтэн хэмжээгээр нь батлуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ. Ингэж байж аймаг орон нутгийн ажлыг үргэлжлүүлэх, тулгарч буй бэрхшээлийг даван туулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Аймгийн Засаг даргын ажил хүлээлцэх арга хэмжээнд УИХ-ын гишүн Ч.Улаан ирж оролцон мөн төрийн албан хаагчдын санал бодлыг сонсож, цаашдын хамтын ажиллагаагаа үр дүнтэй болгохын тулд хэрхэх ёстой талаар зөвлөсөн юм.
УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд надад энэ захирамжийг гардуулж өгөхдөө нэг л зүйлийг хэлсэн. Сүхбаатарчууд эвсэж хамтарч, иргэдийнхээ удирдлагын байгууллагын шийдвэрийг бодитой ажил хрэг болгож ажиллаарай. Ингэхийн тулд хүн бүр хичээн зүтгээрэй гэх захиасыг онцлон хүргүүлсэн. Тиймээс Сүхбаатарчууд маань одоо энэ үл ойлголцол, хэрүүл тэмцлээ зогсоож, цаг нартай уралдан ажиллах ёстой. Бусад аймагт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгаа. Үүний араас гүйцэх хэрэгтэй. Мөн дээрээс нь энэ төрийн баг хамт олон шинэ засаг даргаа дэмжиж туслан хамтран ажиллаасай гэж хүсч байна. Магадгүй энэ багтаа намайг ч гэсэн багтаагаасай гэж би бодож байгаа. Ингээд бид урагш харж ажиллах цаг ирээд байна.” гэлээ.
Аймгийн засаг даргын хувьд ИТХ-ыг хуралдууж, шийдэлд хүрсэний дараа бүх төрийн байгууллагын үйл ажиллагатай газар дээр нь очиж танилцах, мөн тойргоос сонгогсдон гигшүүний хамтаар сумдад ажиллаж, малчин, иргэд хөдөлмөрчдийнхөө санал бодлыг сонсохоор төлөвлөжээ.

Т.Одончимэг