Зургаан төрлийн 500 гаруй хөгжмийн зэмсгийг өөрсдөө хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын есдүгээр цэцэрлэгийн багш ажилчид гарын доорх болон хаягдал материалаар зургаан нэр төрлийн 500 гаруй хөгжмийн зэмсэг хийжээ. Ингэхдээ бог малын шийрний яс, бод малын хавирга, цаасан хайрцаг, мод, товч, шагай зэргийг ашигласан байна.
Тус цэцэрлэгийн хамт олон 2017-2018 оны хичээлийн жилд сар болгон нэг бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс тавдугаар сарын бүтээлч ажил нь энэхүү хөгжмийн зэмсэг хийх ажил байжээ.
“Цэцэрлэгүүдийн хувьд төсөвт тоглоом наадгайны мөнгө тусгагддаггүй. Тиймээс ихэнх цэцэрлэгүүд эцэг эхчүүд, багш ажилчдынхаа хандив тусламжаар тоглоомоо баяжуулдаг. Мөн өөрсдийн гараар хийх тохиолдол ч их байдаг. Үүний хүрээнд манай багш нар эдгээр хөгжмийн зэмсгүүдийг хийсэн. Ингэж олон тоогоор хийдэг нь хүүхэд бүрт хүртээмжтэй байлгахыг зорьсон. Эдгээр хөгжмүүдээр нарийн аялгуу, дуу тоглохгүй ч гэсэн хамгийн гол нь хүүхдэд хөгжмийн хэмнэлийг багаас нь зөв олгох нь бидний гол зорилго юм. Хүүхэд хөгжмөөр дамжуулан маш олон талын боловсролыг эзэмшиж байдаг. Хүүхэд хэмнэлийг зөв мэдэрсэнээр, зөв сурснаар урлагийн анхан шатны мэдлэгийн зөв олж авдаг. Хүүхдүүд маань багш нарынхаа хийсэн хөгжмийн зэмсгүүдээр олон хэмнэлийг тоглож сурсан. Түүнийгээ эцэг эхчүүддээ тайлагнаад байна. Мөн энэхүү үйл ажиллагаагаа ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймгийн Монгол цэцэрлэгийнхэнд бид видео хэлбэрээр танилцуулж, тэднээс өндөр үнэлгээг авсан. Цаашид амтран ажиллах, харилцан туршлага судлах сайхан боломж бий болсон” гэж цэцэрлэгийн эрхлэгч Г.Хэрлэн хэллээ.

Т.Одончимэг