Афганистаны асуудлыг цэргийн замаар шийдэхийг эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-02 15:17:55

ИСЛАМАБАД. /Xinhua/. Францад болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын үеэр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзахдаа, Афганистаны асуудлыг цэргийн замаар шийдвэрлэхийг эсэргүүцэж буйгаа Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф илэрхийлэв.

Аюулгүй байдлын асуудлаар, тэр дундаа, Афганистанд эв нэгдэл, энх тайвныг сэргээх асуудлыг хоёр удирдагч онцлон хэлэлцсэн гэж Пакистаны Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Байдал хурцдаж, Афганистаны Засгийн газар болон “Талибан” бүлэглэл хоорондын яриа хэлцээ мухардмал байдалд орсныг сэргээхэд туслах чухал уулзалт боллоо гэж тус яам үзэж байна.

“Зөвхөн хүч хэрэглэснээр Афганистанд энхийг сахиулахгүй гэж Пакистан үздэг. Нөгөө талаар, эвлэлдэн нэгдэхийн төлөө эрчимтэй, ач холбогдолтой арга замыг тууштай баримталвал Афганистанд тогтвортой энх тайван байдал тогтоох боломжтой” гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

 

関連ニュース