ХӨЛ БӨМБӨГИЙН АНХНЫ ДАШТ-1930
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
1928 оны 5-р сард Итали, Швед, Испан, Голланд, Уругвай улсууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах саналаа ДХБХ-нд ирүүлснээс анхны ДАШТ-ийг Уругвай улсын нийслэл Монтевидео хотод явуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь Уругвай улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөн тус улсын шигшээ 1924, 1928 оны зуны олимпийн наадмын хөл бөмбөгийн аварга цолыг дараалан хүртээд байсанд оршино. Мөн Уругвай улсын эрх баригчид оролцогч улсуудын багийн бүх гишүүдийн тус улсад байх зардлыг хариуцахаар амалсан билээ. Хэдийгээр тус улс эдийн засгийн хүнд нөхцөлд байсан ч 90000 хүний суудалтай «Сентенарио» цэнгэлдэх хүрээлэнг наймхан сарын дотор барьж ашиглалтанд оруулсан ба тус цэнгэлдэх хүрээлэнд 1930 оны 7-р сарын 13-аас 30-ны өдрүүдэд ДАШТ-ний бүх тоглолтууд явагдсан юм. 1930 онд ДХБХ-ны гишүүн орнуудаас анхны ДАШТ-нд өмнөд Америк тивээс 7 (Аргентин, Бразили, Чили, Парагвай, Перу, Болив талбайн эзэн Уругвай), хойд Америк тивээс 2 (АНУ, Мексик), Европ тивийн зөвхөн 4 (Тухайн үед Европ тивээс Өмнөд Америк руу зорчих нь хүндрэлтэй байсан хийгээд Англи зэрэг улсын байр сууриас шалтгаалж Бельги, Франц, Румын, Югослав) нийт 13 улсын баг оролцжээ. Багууд

- Аргентин, Чили, Франц, Мексик
- Югослав, Бразили , Болив,
- Уругвай , Румын , Перу
- АНУ, Парагвай, Бельги гэсэн 4-н хэсэгт хуваагдан тоглож.
Холбоотой мэдээлэл:
ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT1954 ДАШТ1958 ДАШТ1962 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974 ДАШТ1978 ДАШТ1982 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1994 ДАШТ 1998 ДАШТ 2002

С.Баярсайхан