Аймгийн анхны дарга Д.Санжжавын нэрэмжит гудамжтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Чандмань уулын аймгийн анхны дарга мянгад хөвүүн Дарьжавын Санжжавыг мөнхжүүлэх үүднээс Мянгад сумын нутгийн зөвлөл, ах дүүс нарынх нь хүсэлтийг үндэслэн Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор түүний нэрэмжит гудамж бий болгов.
Жаргалант сумын Баатархайрхан багийн Барилгачдын гудамжны нүүр талын хэсэг болох Ховд хотын төв хэсэг дэх Монгол гутал бүхий түүх соёлын үзмэрийн дэргэдэх дөрвөн замын уулзвараас урагшаа Тэс петролиум хүртэлх гудамжийг аймгийн анхны дарга Дарьжавын Санжжавын нэрэмжит болгожээ.
Д.Санжжав ХV жарны Бадаргуулт төрийн 4 дахь жил буюу 1878 оны шар бар жилд Ховд хязгаарын сайд жанжны захиргаанд явсан Мянгад хошууны нутаг Гахайт багийн Цагаан чулуут хэмээх газар малчин ард Хөхнүүд овгийн Дарьжав гүнгийн гэр бүлд мэндэлжээ.
Д.Санжжав Мянгад дайчин гүний хошууны захирагч байсан бөгөөд 1921 онд цагаантны дээрэмчдийг Ховд хотоос хөөн гаргах Хатанбаатарын цэрэгт өөрийн хошуунаас 100, хувиасаа 25 адууг тусламж болгон өгч байжээ. Түүнчлэн Цагаан цэргийн талаар чухал мэдээг Хасбаатар нарт өөрийн итгэлт хүмүүсээр дамжуулан хүргэж хувьсгалын үйл хэргийг бүр анхнаас нь талархан хүлээж авсан хүмүүсийн нэг юм.
Ардын хувьсгал ялсны дараа буюу 1925 оны 11 сарын 18-ны өдөр Дөрвөд 2 аймгийн Анхдугаар чуулган хуралдаж Дөрвөд 2 аймгийг нэгтгэн Чандмань Уулын аймаг хэмээн нэрлэж, тус аймгийн даргад 5 хүнийг өрсөлдүүлэн сонгууль явуулсанд Мянгадын хошуу ноён гүн Д.Санжжавыг сонгожээ.

А.Бямбасүрэн