ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1982

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-07 18:14:56
1982 оны хөл бөмбөгийн ДАШТ Испани улсын 14 хотын 17 цэнгэлдэх хүрээлэнд 1982 оны 6-р сарын 13-наас 7-р сарын 11-ний өдрүүдэд зохиогдсон билээ.


Энэ удаагийн ДАШТ-нд 24 орны хөл бөмбөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд эхний шатанд 6 хэсэгт хуваагдан тоглож хэсэг тус бүрийн эхний хоёр багийг 2-р шатанд дахин 4 хэсэг болгон, хэсгээсээ 1-ээр гарсан 4 багууд хагас шигшээ, шигшээ тоглолт хийж аваргаа тодруулсан байдаг.


Италийн шигшээ баг ХБНГУ-ын багийг 3:1-ээр буулган авч гурав дахь удаагаа дэлхийн аварга болжээ.



Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Испани улсад болсон ДАШТ хамгийн олон буюу 17 цэнгэлдэх хүрээлэнд болсноороо түүхэнд бичигдсэн ба одоог хүртэл энэ амжилт эвдэгдээгүй байгаа.
  • 2-р шатны тоглолтод Италийн хөл бөмбөгчин Паоло Росси Бразилийн хаалганд 3 гоол хийж шуугиан тарьсан.
  • ХБНГУ-ын хөлбөмбөгчин Румменигге ДАШТ-ний эхнээс гэмтэлтэй тоглосон хэдий ч гайхамшигтай тоглолтыг үзүүлсэн.
  •  ХБНГУ-ын хаалгач Шумахер Францын довтлогч Патрик Баттистоны эсрэг маш бүдүүлэг тоглолт хийн гэмтээсэн хэдий ч шар карт ч авалгүй өнгөрсөн.
  • Талбайн эзэн Испанийн баг хангалтгүй тоглолт үзүүлсэн.
  • Италийн хөл бөмбөгчин Дино Зофф дэлхийн аваргын цомыг хүртсэн хамгийн ахмад (40 насандаа) хөл бөмбөгчин болсон.
  • Бас нэг сонирхолтой баримт нь Уругвайн хөл бөмбөгчин Хосе Батист тоглолт эхэлсэнээс хойш 56-хан секундын дараа зөрчил гарган талбайгаас хөөгдөж байсан.
1982 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний мэргэн буучаар Италийн хөл бөмбөгчин Паоло Росси 6 гоол хийж шалгарсан билээ.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970  ДАШТ 1974  ДАШТ1978   ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998 ДАШТ2002
Бичлэг

С.Баярсайхан

関連ニュース