ДАРХАНЫ ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛАВ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-07-24 14:25:56
 
“Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
 
Дээрх төслийн хүрээнд Монгол Улсыг БНХАУ болон ОХУ-тай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Үүнд АХБ-наас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж байгаа юм. Гэрээний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд эвдрэл гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг 9 цэгийг засахаас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийх юм.
Энэ удаагийн 60 сая ам.доллар нь АХБ-ны ердийн зээл юм. 7 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж, 20 жилийн хугацаанд зээлээ төлнө. Өнөөдрийн байдлаар манай улсын авто замын өнөөгийн сүлжээ 48.538 километр үргэлжилж байгаагаас13.2 хувь нь хатуу хучилттай юм.

関連ニュース