Ирак: "Лалын улс" Туркээр дамжуулан нефтээ борлуулдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-08 11:07:42

БАГДАД. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэл олборлосон нефтийнхээ дийлэнхийг Туркээр дамжуулан, хууль бусаар наймаалдаг гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгдэв.

“Лалын улс” террорист бүлэглэлийн Туркээр дамжуулан хийдэг нефтийн хууль бус наймааг таслан зогсоох нь ихээхэн ач холбогдолтойг тэрбээр онцолсон байна.

Ирак-Германы хоёр талын харилцаа болон “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцэхээр Багдадад албан ёсны айлчлал хийж байгаа Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертэй уулзах үеэрээ аль-Абади дээрх мэдэгдлийг хийжээ.

Иракийн эрх баригчдын зөвшөөрөлгүй тус улсын хойд нутаг руу Турк цэрэг илгээсэнтэй холбоотойгоор тус хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース