Үерт нэрвэгдсэн 250 өрхөд шинээр газар олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-30 14:06:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болж, эзэмшил газар нь бохирдсон 250 өрхөд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар олгожээ.

Нийтдээ 15 га газрыг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс нэг өрхөд 600 метр квадрат газар ногдсон байна.

Орон нутгийн удирдлагын зүгээс шинэ суурьшлын бүсэд цахилгааны шугам татах, худаг гаргах асуудлыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэд Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар олгосон гэрээ тэнд барьж амьдарч эхэлсэн байна.

Гэвч шинээр олгосон газарт очих сонирхолгүй, үерт автсан газраа цэвэрлэж үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй иргэд ч байгааг албаны эх сурвалж онцоллоо.   

 

Ө.Нурболат
Гэрэл зургийг: Ө.Нурболат

関連ニュース