Иран баллистик пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-08 13:57:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Иран улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчин дунд тусгалын баллистик пуужинг энэ оны 11 дүгээр сард туршсан гэж АНУ-ын телевизийн “Fox News” суваг даваа гарагт мэдээлжээ.

Америкийн эрх баригчдын нэрээ нууцалсан төлөөлөгчдийн мэдээллээс иш татан тус сувгийн уламжилснаар, пуужин харвах туршилтыг “11 дүгээр сарын 21-нд Чахбехара хотод” явуулсан гэж барууны тагнуулчид үзэж байна. Энэ хот нь Пакистантай хил залгаа Ираны зүүн өмнөд нутгийн Систан болон Белужистан мужийн боомт хот аж. “Пуужинг Оманы булангийн ойролцоох пуужин харвах туршилтын талбайгаас харвасан” гэж “Fox News” мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлж буйгаар, иранчууд өөрсдөө бүтээсэн “Гадир-110” пуужинг туршсан бөгөөд уг пуужин нь 1.8-2 мянган км-ын радиуст байгаа устгах чадалтайгаас гадна цэнэгт хошуу тээх чадалтай байна. Уг пуужин нь мөн 2000 хүртэл км радиуст байгаа устгах чадалтай "Шахаб-3" пуужингийн шинэчлэн сайжруулсан хувилбар болохыг “Fox News” онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース