Хар балгасын Ордон хотын ундны усны худгийг нээж олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-19 19:46:32
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Германы археологичид Архангай аймагт ажиллаж байна. Тэд Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгасын Ордон хотын худгийг нээж олжээ.
Тус худаг нь доороо устай 4-5 метрийн гүн бѳгѳѳд 30-40 см зузаантай чулуун хавтанг 14-15 орчим эгнээгээр шаталж ѳрсѳн байгаа юм.
Б.Гэрэлт-Од

 
関連ニュース