20 өрх орон гэртэй боллоо
Хөвсгөл /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оноос эхлэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдээ дэмжих зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын зорилтот бүлгийн өрхөд 12 гэр, тойргийнхоо Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Ханх зэрэг сумын иргэдэд 8 гэр нийт 20 өргөө цагаан гэр өчигдөр гардуулан өглөө.
2437 өдөр