ТӨВ: Цээл сумын малчид өвс, тэжээлийн 56 хувийг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-12 08:57:21

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Цээл сумын малчид хотондоо өвс тэжээл 2344,2 тн буюу 56,05 хувийг бэлтгэсэн байна. Энэ жил тус суманд 128 тэмээ, 12252 адуу, 12206 үхэр, 76489 хонь, 50065 ямаа нийт 151,536 толгой мал өвөлжинө.

 

Тухайлбал, оторт Хэнтий аймгийн Дэлгэр хаан, Баян улаан, Говь-Сүмбэр аймгийн Чойр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Улаанбаатар хотын Хүй долоо, Партизан, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан, Баянхонгор аймгийн Баянлаг, Төв аймгийн Баянцагаан, Дэлгэрхаан, Зуунмод, Баянжаргалан, Жаргалант, Заамар зэрэг суманд 27 өрхийн 8048 мал отроор өвөлжиж байна.


2025 онд тус суманд үр тариа 8874 га-д тариалалт хийсэн боловч 2106 га талбайд ургац алдсан юм. Ургац хураан авсан 5333 га талбайгаас нэгжийн ургац 8,6 цн буюу 4621,0 тн, тэжээлийн ургамал 3633 га талбайд тариалалт хийсэн. Хадлан 2344,2 тн, тосны ургамал 78,5 тн, төмс 164 га-д тариалж 32,04 га талбайн ургац алдсан.


Хураасан талбай 131 га талбайгаас нэгжийн ургац 204,5 цн буюу 2679,0 тн, хүнсний ногоо 96,5 га талбайд тариалж 65,5 га талбайгаас 586,05 тн  ургац хураан авсан бол 31 га талбай ургац алджээ.  Мөн 15000 га талбайд уринш боловсруулсан байна.

 

Холбоотой мэдээ