СҮХБААТАР: ЭЕШ-Д 800 оноо авсан сурагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцна
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Улмаар математикийн хичээлээр 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарт уламжлал ёсоор мөнгөн урамшууллыг олгов. Мөн ЭЕШ-д 800 оноо авсан хоёр сурагчийн сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцан төлнө гэдгийг мэдэгдлээ.
102 өдөр