СҮХБААТАР: Тавдугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-01 18:14:58

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/.  Сүхбаатар аймгийн хоёр дахь төв цэг болгохоор төлөвлөж буй Баруун-Урт сумын есдүгээр багийн суурьшлын шинэ бүсэд ерөнхий боловсролын тавдугаар сургуулийг шинээр барьж байгаа.  640 хүүхдийн суудалтай тус сургуулийн барилга нь таван блокоос бүрдэх бөгөөд одоогоор 35 хувьтай үргэлжилж байна.

 

Улсын төсвийн 14,8 тэрбум төгрөгийн өртөгтэй энэхүү томоохон бүтээн байгуулалтыг 2026 оны наймдугаар сард бүрэн хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч Стандарт Холдинк компани захиалагчтай гэрээлжээ.

 

Наймдугаар сарын байдлаар барилгын A,Б блокын 1,2,3 дугаар давхрын багана, дам нуруу, хучилтын ажлууд хийгдсэн. Г блокын 1,2 дугаар давхрын багана, дам нуруу цутгагдсан, B, Д блокын хоёрдугаар давхрын арматурын хучилтын ажлыг хийж байна гэж барилгын захиалагчийн хяналтын байгууллага ГХБХБГ-аас мэдээллээ.

 

Дээрх суурьшлын бүсэд нэмэлтээр хүүхдийн цэцэрлэг, Мэргэжлийн боловсролын сургууль зэргийг нэмж барих юм. Өөрөөр хэлбэл боловсролын цогцолборыг тус хэсэгт төвлөрүүлж, орон сууц барих болон иргэдэд өмчлүүлэх газрыг ч нэмэлтээр төлөвлөжээ.





Холбоотой мэдээ