Зарим суманд цахилгаан эрчим хүч хязгаарлаад байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Баруун аймгуудын нутгаар салхины хурд 18-29 м/сек хүрч зарим газруудад 34 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаагаас үүдэн ОХУ-аас импортоор хүчдэл дамждаг 110 кВ-ын ЦДАШ-д гэмтэл саатал /110 кВ-ын тулгуур унасан/ гарсан билээ. Энэхүү ЦДАШ-аас хүчдэл авдаг Говь-Алтай аймгийн Дарив, Хөхморьт, Шарга, Төгрөг, Тонхил, Бугат сумдууд тодорхойгүй хугацаагаар ЦЭХ-ээр хязгаарлагдаад байна.
1131 өдөр