gerelzurag1@montsame.mn
2024-04-24 23:28:04
https://www.facebook.com/chadraabal
Монгол дархчуудын "Эхлэл" үзэсгэлэнгээс
Монгол дархчуудын "Эхлэл" үзэсгэлэнгээс Гэрэл зургийг Б.Чадраабал “Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, уран зургийн галлерей хамтран уран дархчууд урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэн 6 сарын 29 хүртэл Уран зургийн галлерэйд явагдана. Үзэсгэлэнд найман ханатай алт мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн тавилгатай монгол гэр, маш ховор улаан зандан модон хуйтай, 9 эрдэнэ шигтгээтэй, чанаржуулсан ган (болд) сийлбэртэй онцгой уран хийц өвөрмөц зохиомжтой хэт хутга, 3 литр багтаамжтай ямар нэг өө сэвгүй, хагарал цууралгүй маш гоё ногоон хаш хул аяга, нэн ховор эртний “завьяа” тагш бүхий мөнгөн аяга, Өндөр Гэгээний алдарт “Ногоон Дарь-Эх”-ийн гуулин цутгуур алт шармал хуулбар бурхан, сэргээн засварласан хүрэл цутгуур, алт шармал “Хаянхярваа” бурхан, хөөрөгнүүд гэх мэт шилдэг бүтээлүүд дэлгэгдсэн болно.
2117 өдөр