ХААН Банк Сан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлаас үүдсэн шинэ нөхцөл бидний амьдралын хэв маягийг өөрчилж, ажил мэргэжил бүрийн онцлогийг олж харах, тэр дундаа, цагдаа, онцгой байдал болон эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэх, тэдний мэдлэг, хөгжилд хөрөнгө оруулах нэн чухал шаардлага тулгарч буйг тод харуулж байна. Эл амаргүй өдрүүдэд хүн амын эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй сувилагч, асрагч нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгосон нэгэн хөтөлбөрийг ХААН Банк Сангаас амжилттай хэрэгжүүллээ.
893 өдөр