Замын-Үүдийн чөлөөт бүсэд тулгараад байгаа асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна
Дорноговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд энэ сарын 18-19-нд албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр Замын-Үүдийн Чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдсан усан хангамж, ариутгах татуурга, дулааны станц, цахилгаан хангамж, авто зам холбоо гэсэн дөрвөн багц ажлын бүтээн байгуулалттай танилцав. Дээрх ажил нийт 58.8 сая ам долларын өртөгтэй бөгөөд 50 сая ам долларыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, 8.8 сая ам долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлжээ. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Chine Camc Engineering” компани гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.
2330 өдөр