Найруулагч Хаяо Миязакийн шинэ бүтээл гарна
ТОКИО. /ТАСС/. “Сүнсэнд туугдагсад”, “Явдаг цайз”, “Мононокэ гүнж”, “Миний хөрш Тоторо” зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдаж, 2003 онд “Оскар”-ын шагнал хүртэж байсан, Японы "Уолт Дисней" гэгддэг, зурмал, хөдөлгөөнт киноны алдарт зохиолч, найруулагч Хаяо Миязакийн ээлжит бүтээл дэлгэцнээ гарах юм байна. Түүний дараагийн бүтээл болох “Амьдрал ямар байна даа?” нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино 3-4 жилийн дараа гарна гэж Токиогийн Васэда их сургууль дээр болсон Нацумэ Сосэки зохиолчийн гэгээн дурсгалд зориулсан музейн нээлт дээр Хаяо Миязаки хэлжээ.
2381 өдөр