Хоёр Солонгос 2032 оны олимпийн наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтээ илгээнэ
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд болон Умард Солонгос 2032 онд болох Зуны олимпийн наадмыг хамтран зохион байгуулах, түүнчлэн 2020 онд Токио хотод болох олимпийн наадамд нэгдсэн баг тамирчдаа оролцуулах хүсэлтээ илгээх бодолтой байна. Энэ тухай хоёр Солонгосын удирдагчдын энэ онд болсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын дүнд гаргасан тунхаглалд дурджээ.
2501 өдөр