Гамшгийн эрсдлийг хамгаалах үндэсний шагналын эзнийг тодруулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний шагналын 2018 оны шалгаруулалтыг зарлаж байна.
2568 өдөр