Налайхын уурхайд хоёр хүн амь насаа алдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах гүний уурхайд агаарын хоолой тасарснаас нүүрс олборлож байсан хоёр иргэн хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдсан байна.
Энэ сарын 7-ны оройн 20 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай утсанд ирсэн дуудлагын дагуу Уул, уурхайн аврах албаны 19 албан хаагч цаг гаруйн хугацаанд аврах ажиллагааг хийж 82 метрийн гүнээс дүүргийн 3 дугаар хорооны нутагт оршин суух хаягтай 42 настай З, 28 настай Б нарын цогцсыг гаргажээ. Цогцсыг Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтэст хүргэсэн байна.