Цаг ашиглалтыг дээд түвшинд хангаж ажиллахыг даалгав
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Илүү эрх эдлэх биш, илүү хариуцлагатай ажиллах гэж удирдах албан тушаалд томилогддог. Манлайллыг удиртгал болгоогүйгээс удирдлага дорх ажилчид, зарим тохиолдолд өөрсдөө ч элдэв зөрчилд холбогдож байгаа нь засаж сайжруулах ёстой эн тэргүүний ажил болоод байна" гэдгийг аймгийн Удирдах ажилтны Сахилга хариуцлагын зөвлөгөөний нээлтэд хэлсэн үгэндээ Засаг дарга онцлов. Тус зөвлөгөөн удирдах ажилтны манлайлал, төрийн байгууллагуудын ажлын хариуцлага, үр дүнг сайжруулах, энэ онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилготой бөгөөд жил бүрийн эхний улиралд зохион байгуулдаг уламжлалтай.
2722 өдөр