Хөдөөгийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Эрүүл мэндийн төв, сумын ИТХ-тай хамтран Тэмээтийн 1дүгээр баг, Баянгийн 2дугаар багийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Тус сумын Мэс заслын их эмч Б.Энхжаргал, эмчлэгч их эмч Д.Сармандахаар ахлуулсан ажлын хоёр хэсэг гарч, багууддад ажиллаж нийт 120 өрхөд хүрч үйлчилсэн байна. Их эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчлөл харьцангуй бага байсан ч иргэдийн дунд артерийн даралт ихсэлт, бөөр, нурууны үрэвсэл зэрэг өвчнүүдэд зонхилон тохиолдож байсан бөгөөд эмэн эмчилгээ, зөвлөгөөг өгч ажиллажээ.
2539 өдөр