Эх үрсийн баяраар төв талбайд нөөшилсөн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглов
Баянхонгор /МОНЦАМЭ/. Эх үрсийн баяраар Баянхонгор аймгийн Баганат талбайд үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 52 иргэнд олголоо.
Иргэдийн зүгээс хүнсний худалдаа, хонжворт болон түрээсийн тоглоом, сугалаат худалдаа, бараа худалдаалах гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл хүссэн байна. Тэдгээр иргэд өнөөдөр Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын танхимд, нэгдсэн байдлаар зөвшөөрлөө авлаа. Тухайн зөвшөөрлийн дагуу 3 метр хүртэлх талбай хуваарилж, оноосны дагуу байрлан худалдаа, үйлчилгээ эрхлэхээр зохион байгуулжээ.
2762 өдөр