Өвлийн наадамдаа хөрш аймгуудаа оролцуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-18 15:49:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн хүрээнд "Түйн голын жавар-2018" өвлийн наадам хүрээгээ тэлэхээр зэргэлдээ аймгуудыг баяртаа урьжээ. Аймагтайгаа хил залгаа орших Архангай, Өвөрхангай, Говь-Алтай болон Өмнөговь аймгуудыг уриад байгаа бол аймгийн төв болон нийт сумдын иргэд, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл оролцохоо мэдэгдсэн байна.
Өвлийн наадам и
рэх сарын гурванд Баянхонгор аймгийн шүтээн болсон Номгон хайрхан уулын ар хормой, Түйн голын толин цэнхэр мөсөн дээр зохион байгуулагдах юм. Наадмын хүрээнд Үндэсний сайхан хувцастай хос шалгаруулах, Мөсөн шагай, Шагай наадгай, Хээрийн цайны амт, "Баянхонгорт үйлдвэрлэв" гар урлал бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, үдийн амтат зоог гэх мэтчлэн иргэд, зочид төлөөлөгчдөд зориулсан тусгай хөтөлбөр бэлджээ.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба ажиллаж байгаа бол Хаан банк, ХАМОДХ ТББ зэрэг байгууллагууд ивээн тэтгэж байгаа аж. Энэхүү арга хэмжээгээр Баянхонгор аймаг 2018 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгож байгаагаа албан ёсоор зарлаж байгаа юм байна.

                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ