ЗАВХАН: Солонготын даваанд халтиргаа гулгаатай байгаа тул хурдаа тохируулж явахыг зөвлөлөө
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан, Архангай аймгийн заагт оршдог Солонготын даваанд 2-3 см орчим цас орж, зорчих хэсгүүдэд халтиргаа үүссэн тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулав.
1 өдөр