“Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө иргэдийн саналыг тусгалаа
Орхон /МОНЦАМЭ/ ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ирээдүйн хөгжил ба Орхон аймаг” зөвлөлдөх уулзалт анх удаа боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК ирэх 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө Орхон аймгийн удирдлагуудад танилцуулж иргэдийн санал, хүсэлтийг сонссон юм. Өмнө нь тус үйлдвэр хөгжлийн төлөвлөгөөгөө зөвхөн ажилчиддаа танилцуулдаг байсан бол энэ жил үйлдвэр, орон нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийг хамтдаа хэлэлцэж байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жилүүдэд хийх техникийн шинэчлэл, дэвшилтэт технологи, хүний нөөц, санхүү, мөнгөний бодлогын талаараа танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор зарим иргэн саналаа хэллээ.
2524 өдөр