Залуу багш нарын урлагийн анхдугаар наадам эхэллээ
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Залуу багш нарын холбоо, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газар
/БСУГ/, “Сандаг сан” хамтран “Алтан өв-Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулав.
Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний урлагийн авъяасыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлөн дэлгэрүүлж, сурталчлан түгээх зорилготой “Алтан өв-Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадмыг УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт ивээн тэтгэсэн юм.
2787 өдөр