Сургалт, соёл урлагийн ажиллагаа, зарим үйлчилгээг хязгаарлана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд "COVID-19"-ийн халдварын тохиолдол эрчимжиж буйтай холбогдуулан УОК өнөөдөр хуралдлаа. ЭМЯ-наас олон нийтийн хөдөлгөөнийг багасгаж, нийслэлд тогтоосон эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах саналыг УОК-т хүргүүлсэн. Албан мэдээгээр нийслэлд даваа гарагаас эрсдэлийн түвшинг нэг шат ахиулж, улбар шар бүс рүү буюу өндөржүүлсэн бэлэн байдлын 3 дахь түвшинд шилжиж, 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлах нь.
1132 өдөр