Их эмч Б.Гансайхан: Элэгний вируст гепатитын өвчлөл жилээс жилд эрчимтэй буурч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн Газар “Элэг бүтэн Монгол” хэмээх үндэсний хэмжээний хөтөлбөрийг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2020 хүртэл тууштай хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд 40-65 настай хүн амын дунд гепатитын халдварыг эрт илрүүлэх оношилгоо шинжилгээг үнэ төлбөргүй явуулах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, вирусын халдвараас сэргийлэх талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээг төлөвлөсөн байна.
Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тасгийн эрхлэгч их эмч Б.Гансайхантай ярилцсанаа толилуулж байна.
3124 өдөр