Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзав
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд, “Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Батцэцэг энэ сарын 19-нд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, манай улсын спортын хөгжил, баг тамирчдын талаар мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, залуучуудын спортын боловсролын талаар санал солилцов.
89 өдөр