“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 3-нд боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж хэлэлцэв.
85 өдөр