Аврагчид уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-13 09:27:09
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу аврагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг зуны усны дадлага сургуулийг энэ сарын 07-10-ны өдрүүдэд Тариат сумын Тэрхийн цагаан нууранд зохион байгууллаа.

Дадлага сургалтаар аврагч нар усны мандлын сэлэлт, 5-10 метрийн усны гүнд шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, амилуулах суурь тусламж үзүүлэх, усанд эрэн хайх аврах ажиллагаа явуулахад ашиглагдах багаж хэрэгслийг шуурхай ашиглах, завь жолоодох болон иргэдийг тээвэрлэх зэрэг аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг явуулж ур чадвараа дээшлүүллээ.



Шинээр суралцаж байгаа аврагчид гүний шумбах хувцас хэрэглэлийн үүрэг зориулалт, усны гүнд шумбахад усны даралтыг хэрхэн тэнцүүлэх, зуултуур болон маск солилцох, усанд шумбах түвшин барих, усанд шумбах үеийн гар дохио, аврах олсоор харьцах дохио зэрэгт суралцсан байна. Тус дадлага сургуульд 11 алба хаагч хамрагджээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ